Захирлын мэндчилгээ

Эрхэм залуу таныг хорин нэгдүгээр зууны хамгийн хүнлэг, эх оронч, гэгээлэг, ариун үйлстэй, ирээдүйд тэмүүлсэн “байгаль орчин, менежмент, орчинд халгүй технологи“ –ийн чиглэлийн мэргэжлийг сонгон авах болсонд талархал илэрхийлж байна.

Хүн өөрийнхөө амьдрах орчноо хайрлаж, хамгаалж, бас зүй зохистой ашиглаж, түүний үр шимийг хүртэж чадсанаар сайн сайхан амьдардаг.  Байгаль орчны мэргэжлийг сонгон авсан учраас Таньд ч энэ боломж бусдаас илүү заяажээ. Та байгаль, дэлхийн экосистемийн үйлчилгээ-өгөөжийг үнэлэдэг болсоноор хүн зоны  тусын тулд түүнийг зориулах боломжтой болно.

Та “ЭКО АЗИ”  байгаль орчин, менежментийн  дээд сургуульд элсэн орсоноор байгаль орчны бодлогыг дэлхийн хэмжээнд ойлгож, сурч, судалж, эзэмшиж үндэсний хэмжээнд хэрэгжүүлж чадна.

Байгаль орчин, технологи, менежментийн мэргэжлийг сурч, эзэмшсэнээр Таныг сайхан ирээдүй, гайхамшигтай ажил үйлс, сэтгэл хангалуун ажлын байр хүлээх болно. 

Таны өмнө эрдэм оюуны уурхай, эх дэлхийн илгээлт болсон “ЭКО АЗИ” байгаль орчны дээд сургуулийн хаалга нээгдэж байна.

 

                                                              ЗАХИРАЛ       

                                                                           ШУА-ын Бага чуулганы гишүүн

                                                                          Байгаль орчны гавъяат ажилтан

                                                                           Доктор, профессор Ц.АДЪЯАСҮРЭН

Шинэ мэдээлэл

Онцлох видео

  • Эко Ази Байгаль орчин менежментийн дээд сургууль
  • Hello CEO - "Эко Ази" дээд сургуулийн захирал, БОГАжилтан, Доктор Профессор Ц.Адъяасүрэн