Номын сангийн эрхэм зорилго
Тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан,магистрийн суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын мэдээлэлийн түшиц газар байж, мэдлэг мэргэжлийн боловсролоо хөгжүүлэхэд номын сангийн чанартай үйлчилгээг үзүүлэх, оюутнуудад мэдээллийг эрх тэгш нээлттэй хүргэх, оюутны бие даан суралцах нөхцөлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт бөгөөд бүтээлч  орчинг бүрдүүлэхэд оршино.
Эко-Ази БОМДС-ийн номын сан нь  их дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн дагуу ном хэвлэл, сурах бичиг цахим ном, сэтгүүл,   ном зүйн лавлагааны материалыг бүрдүүлж, номын фондыг номын сан ном зүйн ангилалаар ангилан төрөлжүүлж, каталогжуулах, стандартын дагуу зөв зохистой хадгалан хамгаалах, сан хөмрөгтөө байгаа материалыг уншигчдад  түгээн сурталчилж, судлуулах үйл ажиллагаа явуулдаг.
Номоо сурталчлах соёл олон нийтийн ажил зохион байгуулах, номын үзэсгэлэн гаргах, электрон ба цаасан катологи, ном зүйн бүртгэл хийх зэргээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах  таатай орчинг бүрдүүлж ажиллаж байна
Номын санд компьютер, принтер, канон, сканнер, фото аппарат, баркод уншигч,  камер болон бусад шаардлагатай техник хэрэгсэл интернет ашиглах  үйлчилгээний зааланд хайлтын  2 компьютер ашиглаж байна
Уншлагын танхимаар ном олгож үйлчлэх
Гэрээр ном олгох
Тогтмол хэвлэлээр үйлчлэх
Электрон каталог, номоор үйлчлэх
Ном зүйн мэдээлэл, лавлагааны үйлчилгээ, цаасан катологи, ном сурталчлах, үзэсгэлэн гаргах
Ном сэлбэн засах
Манай номын сан 10000 гаруй  номтой ихэнхдээ Байгалийн шинжлэх ухаан,
 Хууль эрх зүйн, монгол, англи, орос ном сурах бичигтэй 5-6 нэр төрлийн сэтгүүл, тогтмол хэвлэлээр үйлчилж байна
. Уншигчид номоо номын сангийн электрон каталог http.//192.168.0.53// хаягаар орж хайлтаа хийдэг.Номын сангийн өдөрлөг зохион байгуулж ажилладаг.“Шинэ номын мэдээ мэдээлэл”-ийг сар бүр цаасан болон вэб сайтаар гаргаж номын сангийн үйл ажиллагаа, фонд бүрдүүлэлт, үйлчилгээний мэдээлэл, шинээр ирсэн номыг товч агуулга болон зурагтайгаар тогтмол мэдээлж байна.
2021-06-13 15:32:49