Сургуулийн танилцуулга

Байгаль орчны менежментийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Эко-Ази”  Байгаль орчин, менежментийн дээд сургууль нь Цохио овогтой Адъяасүрэн, Лувсаннамжил овогтой Эрдэнэтөгс нарын үүсгэл санаачилгаар анх 3 багш 34 оюутантай, 17740.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар БСШУЯ-ны сайдын 2000 оны 63 тоот тушаалаар байгуулагдаж, 21 дэх жилдээ байгаль орчны менежментийн сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
 

Сургуулийн эрхэм зорилго:
Дэлхий нийтийн даяаршил, тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн байгаль орчны эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээлэл-технологи, менежментийн чиглэлээр их сургуулийн түвшний сургалт явуулж бакалавр, магистр, докторын зэрэгтэй өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.
 

Зорилго
•    Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчны менежмент, тогтвортой     хөгжлийн үзэл баримтлалыг агуулсан дээд боловсролын шаардлагыг бүрэн     хангасан сургалт явуулах;
•    Сургалтыг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлтэй хослуулах;
•    Сургалтыг академик хэлбэрээс бүтээлч сэтгэхүй, чадавхжуулах хэлбэрээр чиглүүлэн явуулах;
•    Байгаль орчны менежмент, тогтвортой хөгжлийн боловсролын тэргүүлэх байгууллага болох;

Зорилтууд:
•    Сургалт   явуулж   буй    үндсэн    мэргэжлийн    чиглэлүүдээр   сургалтыншинэчлэлийг   байгаль   орчин,   тогтвортой   хөгжлийн   чиг   хандлагатай уялдуулан хэрэгжүүлэх;
•    Байгаль  орчны  салбарт  нэн  шаардлагатай  мэргэжлийн  чиглэлүүдийг шинээр нээж олон улсад өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх
•    Багшлах боловсон хүчний хүрэлцээг хангах, эрдмийн зэрэг, цолтой багш нарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх
•    Сургалтын материаллаг баазыг өргөтгөх, шинэчлэх
•    Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн дэлхийд тэргүүлэх чиглэлтэй улс орны сургуулиуд, сургалтын байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллах, багш, оюутангсургах, солилцох
•    Байгаль     орчны     чиглэлийн     удирдах     байгууллагуудтай     хамтын ажиллагаагаа өргөжүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээ, өгөөж,ач холбогдлыг дээшлүүлэх
•    Сургалт үйлдвэрлэл дадлагын чиглэлээр сургалтын полигонтой болох.

Удирдах зөвлөл
Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан.
Удирдах зөвлөл нь сургалт, эрдэм  шинжилгээ, материаллаг бааз, багшлах болон удирдах боловсон хүчин, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, сургалтын технологийн горимыг тасралтгүй явуулах үйл ажиллагаанд шинжилгээ хийж, удирдлага санхүү, аж ахуйн талаас шаардагдах бүхий л зүйлсээр цаг тухайд нь хангах, багш оюутны ажиллах, сурах орчны тав тухыг хангах, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад удирдлагаар хангах үүрэг хүлээдэг.
Удирдах зөвлөл нь өөрийн дүрмийн дагуу сургуулийн захирлыг томилох, байгууллагын хөгжлийн бодлого, хэтийн төлөв, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрэм журмыг батлах, өөрчлөх, байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалин, сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох, зарцуулалтанд хяналт тавих, үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэх зэрэг эрх үүргийг хэрэгжүүлнэ.
Тус зөвлөл нь сургуулийн сургалтын чанар, багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарал тавьж өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны холбоо тогтоож, гэрээ хэлэлцээр байгуулан багш, оюутныг солилцоогоор явуулах боломжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Эрдмийн зөвлөл
Тус сургуулийн эрдмийн зөвлөл нь 21 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Эрдмийн зөвлөлийн зорилго нь тус сургуулийн эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжиж, сургуулиас хэрэгжүүлэх судалгааны ажлын зорилго чиглэлийг тогтоох, эрдэм судлалын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын болон дотоодын төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц, үр дүнг хэлэлцэх, сургуулийн эрдэм судлалын ажлын хэтийн зорилго, зорилтыг тодорхойлох, залуу багш эрдэмтдийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өргөнөөр татан оролцуулахад оршино.
Эрдмийн зөвлөл нь сургалт эрдэм шинжилгээний чиглэл, зөвлөмж боловсруулах онолын болон арга зүйн түвшинг тодорхойлох, хичээлүүдийн хөтөлбөр боловсруулалтад санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээс гадна багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрдэмжүүлэхэд анхаарлаа чиглүүлж тодорхой төлөвлөгөөтэйгээр ажилладаг.
Мөн багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож тэдгээрийн төвшинд үнэлгээ өгдөг болсон нь тус сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын чанар чансааг дээшлүүлэхэд түлхэц болж байна.

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН
    Суралцагчийг хөгжүүлж, иргэншүүлэн тэдэнд амьдрах чадварыг төлөвшүүлэх Монгол улсын боловсролын зорилго болоод тус сургуулийн эрхэм зорилгын нэгэн чиглэл болох нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулах мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалтын бодлогыг хэрэгжүүлэх гол хүч нь манай багш нарын хамт олон юм.
        Өнөөдөр тус сургуульд ажиллаж буй нийт багш нарын 50 гаруй хувийг боловсрол шинжлэх ухааны байгууллагад тасралтгүй ажилласан туршлагатай эрдэмтэн, докторын зэрэг цолтой багш нар эзэлж байгаа бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт суурь болон хавсарга судалгааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай судалгааны олон арван бүтээл туурвил гаргасан нэрт эрдэмтэд, доктор профессорууд юм.

ОЮУТАН
“Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургууль нь Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу “Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн”-ийг буюу ЕБС, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудыг амжилттай төгссөн, сонгосон мэргэжлээрээ элсэлтийн түвшин тогтоох ерөнхий шалгалт өгч тэнцсэн төгсөгчдийн батламжийн оноог үндэслэн элсүүлж суралцуулдаг билээ.

Хамтран ажилладаг байгууллагууд дээр оюутнууд дадлага хийж байгаль орчны талаархи хууль, дүрэм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуулийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зэрэг ажилд биечлэн оролцож байна. 

Мөн оюутнуудаар байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд оролцуулж, үнэлгээний тайлан бичүүлэх, дадлага хийлгэх зэргээр сургалт, үйлдвэрлэлийг хослуулж байна.


Тус сургууль нь байгаль орчны сургалт, боловсрол, зөвлөгөө өгөх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах талаар  нийгэмд томоохон ахиц дэвшил үзүүлж  байгаа тул 2006 онд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Green Exllence” өргөмжлөл, 2007 онд Баянзүрх дүүргийн “Байгаль орчин, хөдөө аж ахуйн тэргүүний байгууллага”-аар шалгарч өргөмжлөл хүртэж байсан бол 2010 онд БСШУЯ-ны “Сайдын өргөмжлөл”, БОАЖЯ-ны “Сайдын илгээлт”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын өргөмжлөл, ШУА-ын хүндэт өргөмжлөл, 2012 онд БОНХЯ-ны GREEN AWARDS шагналын анхны “Гран При” шагналаар тус тус шагнагдаж байлаа.

2021-06-26 07:04:18