Гунгаа овогтой Батзаяа

Г.Батзаяа нь Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийг бакалавр зэрэгтэйгээр төгсөж, 2002 онд Энэтхэгийн Хайдерабадын Их Сургуульд англи хэлний магистрын зэрэг хамгаалсан.

 

2002 оноос ажлын гараагаа Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнд захиргааны болон хүний нөөцийн ажилтнаар эхлүүлж, MSM ХХК-д хүний нөөцийн менежер, АНУ-ын ЭСЯ-д Байгаль орчин, эрүүл мэнд, шинжлэх ухааны төслийн ажилтан, ОРГУТ КОВИ Консорциумд орчуулагч зэрэг ажил эрхэлж байсан  бөгөөд одоо SMMSS буюу Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөлд орчуулагчаар ажилладаг.

 

Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000 цуврал олон улсын стандартыг монголын бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх чиглэлээр сонирхож, судалгааны ажлаа хийж байна.

 

И-мэйл: batzayagx1@yahoo.com

2021-06-26 08:16:12