Агаараас шатахуун гаргаж буй технологийг ерөнхий байдлаар үзүүлбэл ийм юм байна.
Британийн эрдэмтэд агаараас шатахуун гаргаж авснаа зарлалаа. Тус улсын "Air fuel synthesis" компанийн боловсруулсан шинэ технологиор агаараас гарган авсан энэхүү шатахуун нь шинжлэх ухааны салбарт шинэ нээлт болоод байгаа гэнэ. Агаараас шатахуун гаргаж авахад нүүрсхүчлийн дутуу исэл, усны уур гол найрлага нь юм байна. Олон жилийн туршилт судалгааны үр дүнд тус компанийн эрдэмтэд ийм амжилтад хүрсэн байна.
"Air fuel synthesis" компанийг үндэслэгчдийн нэг, эрдэмтэн Петер Харрисон "Бид одоогоор таван литр агаарын шатахуун гаргаад байна. Шинэ ажлын маань үр дүн амжилттай байвал бид эхний ээлжинд өдөрт 1.2 тонныг нэрж чадна. Одоогоор бидний нээсэн шатахуун нээлтийн шатандаа байгаа гэдгийг дуулгая. Хэрэв хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрвэл дэлхийн дулаарал, агаарын бохирдлыг бууруулахад хэлээд баршгүй хувь нэмэр оруулах юм" гэж ярьжээ. Нэг тонн агаарын шатахуун гаргаж авахад одоогийн байдлаар ойролцоогоор 600 ам.доллар зарцуулагдана гэж тооцжээ
2021-06-13 15:24:25