“Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний менежментийн чиглэлээр магистрын сургалтын хөтөлбөр боловсруулах” Европын Холбооны “ERASMUS+ KA2” төслийг олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхтэй уялдуулан уг төслийн хүрээнд Эко Ази БОМДС, Улаантайгын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Аргун манлайлал ТББ-ын төлөөллөөс бүрдсэн Үндэсний ажлын хэсгийг /LWG/ Эко Ази БОМДС түшиглэн байгуулж, багийн бүрэлдэхүүнийг ЭКО АЗИ Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн Захирлын тушаалаар баталсан. Үндэсний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
1. Ц.Адъяасүрэн., Ерөнхий захирал - Төслийн удирдагч
2. А.Эрдэнэбаяр., Ерөнхий менежер –Төслийн менежер
3. Э.Доржпагма., Ахлах багш – Төслийн олон улсын багийн гишүүн
4. Д.Энэбиш., Эрдмийн зөвлөлийн гишүүн,Сургалтын хөтөлбөр боловсруулах бүлгийн ахлагч
5. А.Төмөр-Өлзий., Экологийн тэнхмийн судлаач багш - Төслийн техникийн ажилтан
6. А.Гүнжээ., Экологийн тэнхмийн Англи хэлний багш - Төслийн орчуулагч
7. Г.Сэлэнгэ., Нягтлан – Төслийн санхүүгийн менежер
8. Б.Ичинхорлоо., Улаантайгын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн - Төслийн хамтрагч
9. Д.Бямбаа., Аргун манлайлагч ТББ-ын менежер - Төслийн хамтрагч
ECOSERVE төслийн хүрээнд Үндэсний ажлын хэсэг нь анхны уулзалтаа 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсанаас хойш 24 удаагийн санал солилцох уулзалт, хурлыг зохион байгуулсан байна.
Тус уулзалтуудын тоймлон авч үзвэл дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
-
Багийн гишүүдийн үүрэг даалгаврын хуваарилалт
-
Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох нөхцөл байдлын санал асуулгын агуулга боловсруулалт асуулгын үр дүн, анализ
-
Тус санал асуулгад оролцох зорилтот оролцогчдын жагсаалт
-
ECOSERVE төслийн логонд санал өгөх
-
Төслийн мэдээлэл түгээлт болон тогтвортой байдлын стратеги
-
Сургуулийн вэб хуудсандаа тусгайлан ECOSERVE цэс үүсгэн мэдээллээр баяжуулсан.
-
"Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин сургах киррикилиумын эхний хувилбарыг боловсруулж, Эко Ази дээд сургуулийн багш нарын семинараар хэлэлцсэн. Одоо сайжруулах ажил хийж байна.
-
Чанарын менежментийн төлөвлөгөө боловсруулах
-
Олон улсын багийн хурлуудад танилцуулах илтгэлүүдийн агуулгын боловсруулалтын зэргийн талаар хэлэлцэж үр дүнг төсөл хэрэгжүүлэгч нэгид хүргүүлсэн болно.
2021-11-03 10:25:37