ЭКО АЗИ Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн ECOSERVE төслийн багийн төлөөлөл ХААИС-ийн төсөл хэрэгжүүлэх багийнхантай хамтын ажиллагааны санал солилцох уулзалт боллоо

 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЭКО АЗИ Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал, доктор, профессор Ц.Адъяасүрэн, Ерөнхий менежер дэд профессор А.Эрдэнэбаяр, багш докторант Э.Доржпагма нар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Хишигжаргал, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Экологийн тэнхмийн эрхлэгч Т.Байгал-Амар, багш дэд профессор О.Бүрэнжаргал, Ш.Оюунтуяа, Н.Цэгмид нартай ECOSERVE төслийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний менежмент” магистрын хөтөлбөрийн хувьд 2 сургууль хамтарсан нэг хөтөлбөртэй, ижил сургалтын төлөвлөгөөтэй байх, энэхүү төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын багц бүрт 2 сургуулийн хамтарсан баг ажиллах, ажлын багц хариуцсан хэсгүүд 2 сургуулийн төслийн нийт гишүүдэд ажлын үр дүнгээ танилцуулж байх, Европын холбооны бусад гишүүдтэй хамтарсан хуралд нэгдсэн нэг санал, шийдэлтэй үр дүнг танилцуулах зэргээр хамтран ажиллах талаар санал солилцсон найрсаг уулзалт болж өндөрлөлөө.

2021-11-03 10:26:46