ЭКО АЗИ Байгаль орчин, менежментийн дээд сургууль болон ХААИС-ийн ECOSERVE Сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүдийн уулзалт боллоо

 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр ЭКО АЗИ Байгаль орчин, менежментийн дээд сургууль, ХААИС-ийн хамтарсан ECOSERVE магистрын сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн уулзалт боллоо.

Тус уулзалтанд Эко Ази БОМДС-ийн Ерөнхий менежер дэд профессор А.Эрдэнэбаяр, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор Д.Энэбиш, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Хишигжаргал, Экологийн тэнхмийн эрхлэгч Т.Байгал-Амар, багш дэд профессор О.Бүрэнжаргал, Ш.Оюунтуяа нар ECOSERVE магистрын сургалтын төлөвлөгөөний бүтэц, орох хичээлүүдийн талаар санал солилцож, нэгдсэн нэг сургалтын төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсрууллаа. 

2021-11-03 10:28:17