“ЭКО-АЗИ” ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЪЯАТ АЖИЛТАН,ПРОФЕССОР Ц.ДАМДИН
Эко Ази дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Солонгосын Ногоон Ази Олон улсын байгууллагын зөвлөх профессор Цэрэндаш овогтой Дамдин 1969-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг багш мэргэжлээр, 1973 онд Монгол Улсын Их Сургуулийн “Агнуур судлал, биологийн багш”-ын ангид элсэн суралцаж 1978 онд “Агнуур судллаач, биологийн багш” мэргэжлээр, 1985-1986 онд хуучин нэрээр ЗХУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны дэргэдэх Эдийн засгийн дээд курсийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, 1989-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг “Удирдлагын арга зүй, зохион байгуулалт” мэргэжлээр тус тус төгссөн.
 
Профессор Ц.Дамдин нь 1972-1973 онд Налайх хотын уурхайн дунд сургуульд багш, 1978-1987 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний коммисст байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1988-1991 онд Байгаль орчны төрийн хяналтын газрын дарга, 1991-1994 онд Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын албаны дарга, 1995-1998 онд Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч, 1998-2000 онд Байгаль орчны яамны Байгаль орчныг хамгаалах тохируулагч агентлагийн дарга, 2000-2006 онд Байгаль орчны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,  2006-2008 онд Байгаль орны сайдын ажлын албаны дарга, 2008-2012 онд Байгаль орчны сайдын зөвлөх бөгөөд Байгаль хамгаалах сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байсан. 2009 оноос өнөөг хүртэл “ЭКО-АЗИ“ дээд сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
2021-06-02 00:00:00