Дотоод хамтын ажиллагаа

  Тус сургууль нь өөрийн удирдлага болох БШУЯ-аас гадна БОНХЯам, Монголын оюутны холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Мэдээлэл тооцооллын төв, Байгаль орчны хяналт үнэлгээний “Санни трейд” ХХК, “ЭНКО” ХХК, “ЭКО Трейд “ ХХК, “Нэмэр интернейшнл” ХХК, Хустайн Байгалийн цогцолборт газар, “Хөгжил орчин” Төв зэрэг байгууллагатай ажил төрлийн холбоотой ажиллаж, оюутны үйлдвэрлэлийн дадлагыг тухайн байгууллагууд дээр байнга хийж байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран "Цэвэр үйлдвэрлэлийн төв" байгуулан цэвэр үйлдвэрлэлийн судалгаа, сургалт зохион байгуулаад байна.  Мөн танхимын “Усны бодлогын зөвлөл”-ийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байна.

Дээрх байгууллагууд дээр оюутнууд дадлага хийж байгаль орчны талаархи хууль, дүрэм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуулийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зэрэг ажилд биечлэн оролцож байна. 

Мөн оюутнуудаар байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд оролцуулж, үнэлгээний тайлан бичүүлэх, дадлага хийлгэх зэргээр сургалт, үйлдвэрлэлийг хослуулж байна.

2021-06-26 07:11:16