Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй ECOSERVE төсөл хэрэгжиж байна

Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээ, менежмент”-ийн чиглэлээр олон улсын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх “ECOSERVE” төсөл Эко Ази БОМДС дээр  хэрэгжиж эхэллээ. Төсөлд Испани, Орос, Монгол, Румын, Финланд, Итали зэрэг  6 улсын нийт 14 байгууллага, их сургууль хамтран ажиллаж байгаа ба Монгол улсаас  Эко Ази дээд сургууль, ХААИС, Хөвсгөлийн Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Аргун-Манлайлагч төрийн бус байгууллага оролцож байна.

“ECOSERVE” төсөл нь 2021-2024 онд хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн шаардлага, тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, энэ чиглэлээр түнш орнуудын Экологи, биологи, байгаль орчны чиглэлийн дээд боловсролын чанар, хамтын ажиллагааг дээшлүүлэх бөгөөд Европын холбооны тэргүүлэх их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлог юм.

Төслийн хүрээнд нийт  7 багц ажлыг гүйцэтгэх ба тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр EACEA-ийн шаардлагад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн олон улсын магистрын хөтөлбөртэй болох, багш нарын англи хэлний  болон  багшлах ур чадвар сайжрах, сургалтын орчин сайжрах, олон улсын их сургуулиуд ижил цөм хөтөлбөртэй болсноор оюутан  солилцоо хийх, кредит харилцан зөвшөөрөх, тооцох боломжтой болох, төсөлд хамтран оролцогч байгууллага, улс орнуудын дунд  сургалт, судалгааны хамтын ажиллагаа, харилцаа холбоо бэхжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.

2021-04-25 00:00:00