ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЪЯАТ АЖИЛТАН, ДОКТОР, ПРОФЕССОР АЮУШИЙН НАМХАЙ

1974 онд Монгол улсын их  сургуулийг дүүргэж,   инженер-цаг уурчын мэргэжил эзэмшсэн.

1984 онд өнөөгийн ОХУ-ын  Санкт Петербург  хотноо Ус цаг уурын их сургуульд аспирантурт суралцаж, докторын (PhD)  зэрэг хамгаалсан.

2001 онд Монголын шинжлэх ухааны үндэсний академийн жинхэнэ гишүүн, 2010 онд “Эко Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн профессор цол хүртсэн.

1978-2010 онд  цаг агаарын прогноз, байгаль орчны үнэлгээ, байгалийн гамшиг судлал, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай нутгийн менежментийн чиглэлээр  Япон, АНУ, ОХУ- д удаа дараа мэргэжил дээшлүүлсэн.

1975-1995 онд Ус цаг уурын хүрээлэнд инженер, эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, лабораторийн эрхлэгч, хэлтсийн дарга, 1995-1999 онд Байгаль орчны үнэлгээний компанийн Ерөнхий захирал, 2000-2012 онд Байгаль орчны яаманд газрын даргаар тус тус ажиллаж байсан .

2012 оноос “Эко Ази”  Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн зөвлөх багш, 2013 оноос Эрдэм шинжилгээний секторын эрхлэгчээр ажиллаж байна.

 Тэрээр цаг агаарын урт хугацааны прогноз,гангийн судалгаа, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалаттай нутгийн менежмент зэрэг олон сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. Цаг агаарын урт хугацааны прогнозын арга боловсруулсан нь одоо хүртэл Ус цаг уур, орчны хүрээлэнгийн мэдээллийн ажилд хэрэглэж байна. Гангийн судалгаа, уур амьсгалын өөрчлөлт,тусгай хамгаалалттай нутгийн менежментийг сайжруулах зэрэг олон чиглэлээр гадаад,дотоодын хэвлэлд 100 гаруй  бүтээлээ хэвлүүлсэн.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын байгаль орчны гавъяат ажилтан“ цол хүртэж, Хөдөлмөрийн гавъяа, Алтан гадас одон , Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан“ цол, тэмдэг, ойн медалиар шагнагдсан.

2021-06-01 00:00:00