ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ДОКТОР Д.ЭНЭБИШ

1977 онд ХААИС дүүргэж ойн аж ахуйн инженер мэргэжил эзэмшсэн, 1983 онд Удирдлагын академи төгсгөж социологч-улс төр судлаач мэргэжил давхар эзэмшсэн.    

2002 онд ХААИС-д хөдөө аж ахуйн ухааны докторын (PhD)  зэрэг хамгаалсан.   

1977-1981 онд Говь-Алтай аймаг дахь Гуулингийн мод үржүүлгийн  газарт инженер, 1983-1991 онд Говь-Алтай , Булган аймгийн ХЗЭ-ийн хорооны II нарийн бичгийн дарга,  1991-1996 онд Нийгмийн ухааны институтэд ЭША, 1996-1998 онд “Шинжээч-XXI” дээд сургуульд  багш, 1998-2000 онд Байгаль орчныг хамгаалах албанд мэргэжилтэн, 2000-2013 онд  Байгаль орчны яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан .

2013 оноос Эко Ази дээд сургуульд зөвлөх багш, 2014 оноос магистрын багшаар тус тус ажиллаж байна.

Доктор Д.Энэбиш нь мод үржүүлэг, ой хамгаалал, цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийн боловсрол, байгаль орчны менежментийн талаар судалгаа шинжилгээний ажил олон жил хийж байна. Тэрээр 20 гаруй ном бичиж хэвлүүлэн ,10 гаруй ном хянан тохиолдуулж, эрхлэн гаргасан байна.

Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан”  цол, тэмдэг, Төрийн одон , медалиудаар удаа дараа шагнагдаж байсан.

2021-05-31 00:00:00