ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ДОКТОР Б.МИЖИДДОРЖ

1981 онд Монгол Улсын их сургууль дүүргэж агнуур зүйч- биологийн багш мэргэжил эзэмшсэн.

2005 онд  МУИС-ийн докторантурыг төгсгөж, биологийн ухааны докторын (PhD)  зэрэг хамгаалсан.

Байгаль орчин, амьтадыг хамгаалах, тусгай хамгаалалтай газрын менежмент зэргээр гадаад дотоодын олон сургалт, семинарт оролцож байсан.

1981-1983 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын ЕБС-д хичээлийн эрхлэгч, 1983-1991 онд Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт амьтан судлаач, паразитологич, тасгийн эрхлэгч, 1992-2012  онуудад Говийн их дархан цаазат газарт  амьтан судлаач-ахлах  мэргэжилтэн, тус дархан газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан.

2012 оны 08 сараас 2014 оны 6 сар хүртэл Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны орлогч дарга,  2014 оны 6 сараас “Ховор амьтдын судалгаа, менежментийн нийгэмлэг”  ТББ-ын гүйцэтгэх  захирлаар ажиллаж байна.

2013 оноос Эко Ази Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн зөвлөх багш, 2014 оноос магистрын багшаар тус тус томилогдон ажиллаж байна.

Говь цөлийн ховор амьтадын судалгаа, хамгаалал, тухайлбал,  хавтгай, мазаалай, ирвэс зэргийг хамгаалах, тусгай хамгаалалтай газрын менежментийг сайжруулах зэрэг олон сэдвээр судалгааны ажил хийдэг.

Говийн их дархан цаазат газрын экосистемийн төлөв байдлын талаар 10 гаруй удаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба дангаар болон хамтарсан байдлаар эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл бичиж олон улсын болон дотоодын томоохон сэтгүүлд нийтлүүлсэн. Мөн байгаль орчин, зэрлэг амьтан хамгаалах, судлах болон сургалт танин мэдэхүйн 10 орчим ном, гарын авлага хэвлүүлсэн.

Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан“ цол тэмдэг, Алтан гадас одон, ойн медалиудаар удаа дараа шагнагдаж байсан.

2021-05-30 00:00:00