БАГШ ДОКТОР М.БАЯСГАЛАН

1979 онд өнөөгийн  ОХУ-ын  Санкт Петербург  хотноо  Ус цаг уурын Их сургуулийг дүүргэж,   инженер-цаг уурчын мэрэгжил эзэмшсэн.

2005 онд  Монгол улсын их сургуульд “ Гангийн мониторинг, сансрын тандан судалгаа, мэдээллийн технологи” сэдвээр  докторын (PhD)  зэрэг хамгаалсан.

1985-2000 онд  мэдээллийн технологи, газар зүйн мэдээлийн системийн талаар Япон, Израйль,Голланд зэрэг улсуудад удаа дараа мэргэжил дээшлүүлсэн.

1979-1985 онд Ус цаг уурын хүрээлэнд инженер мэргэжилтэн,1985-1990 онд Ус цаг уурын албаны Сансрын мэдээлийн төвд сансарын тандан судалгаа, мэдээллийн инженер, 2007 оноос өнөөг хүртэл Мэдээлэл тооцоолын төвд Мэдээллийн сан, газар зүйн мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

2014 оноос Эко Ази Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн гэрээт зөвлөх багшаар ажиллаж байна.

 Мэдээлэл тооцооллын төвд мэдээллийн сан, газар зүйн мэдээллийн системийн  технологи боловсруулж нэвтрүүлэх ажлыг удирдаж хийлгэсэн бөгөөд одоо байгаль орчны мэдээлийн нэгдсэн сан байгуулах ажлыг удирдан зохион байгуулж байна.

Сансрын тандан судалгаа, мэдээллийн сан, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад , дотоодын олон арван хэвлэлд өөрийн бүтээлээ хэвлүүлсэн.

Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан“ цол, тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.

2021-05-28 00:00:00