ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭД ПРОФЕССОР А.ГАН-ӨЛЗИЙ
 А.Ган-Өлзий нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Улаанбаатар хотын 84-р дунд сургуулийг, 1999 онд Монгол улсын их  сургуулийн харъяа “Эдийн засгийн дээд сургууль-”ийг Санхүү-Эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2008 онд “Удирдлагын  академи, Нийгмийн ухааны Либерти дээд сургуул”-ийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр магистрын  зэрэг тус тус  хамгаалсан. 
1999-2000 онд Байгаль Орчны Яамны Газрын кадастрын албанд  Эдийн засагч, мэргэжилтэн, 2000-2004 онд Байгаль орчны  үнэлгээ хийх, зөвөлгөө өгөх  “Санни трейд” ХХК-д эдийн засагч, 2004-2005 онд Байгаль Орчны Яамны Озоны үндэсний албанд  Эдийн засгийн мэргэжилтэн, 2006 оноос одоог хүртэл “ЭКО-АЗИ” байгаль орчин, менежментийн дээд сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулж байгаа манай тэргүүний багш, сурган хүмүүжүүлэгч  юм. Англи, орос хэлтэй. 
2003 онд Сингапур улсад  Англи хэлний “Pre-Intermediate” сургалт, 2005 онд Голланд улсын Маастрихт хотын байгаль орчны менежментийн  сургуульд “Тогтвортой хөгжил ба байгаль орчин” сургалт, 2006 онд Монгол улсын боловсролын их сургуулийн “Сурган хүмүүжүүлэх боловсрол эзэмших сургалт”, 2008 онд Япон улсын Миеэ мужийн Байгаль орчны технологи дамжуулах олон улсын төв \ICETT\ -д “Хүрээлэн буй орчны сургагч” багшийн сургалт, 2009 онд Байгаль орчны аудитын цуврал сургалтуудад сурч боловсролын болон байгаль орчны мэргэжлээ байнга дээшлүүлж  байсан.  
Ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг нь үнэлж 2005 онд Монголын залуучуудын холбооны “Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль” цол тэмдэг, 2008 онд “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн “Оны тэргүүний  багш” өргөмжлөл зэрэг шагналаар шагнагдаж  байсан. 
А.Ган-Өлзий нь сургуулийг удирдлага, зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлоход зүтгэл гарган түүний хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг манай тэргүүний ажилтан юм. 
А.Ган-Өлзийг 2010 онд байгаль орчны салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар өндөр хариуцлага, идэвхи санаачлагатай ажиллаж, байгаль орчны салбарын үндэсний чадавхийг бий болгож, хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, бүтээлч үйл ажиллагааг үнэлж Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас  “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан болно.
2021-05-27 00:00:00