ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР А.ЭРДЭНЭБАЯР
МУБИС-ийг Газарзүй-Аялал жуулчлалын багш, менежер бакалавр, Нийгмийн ухааны дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2013 онд АНУ-ын Атланта хотод Байгаль хамгаалах сургагч багш нарын “ТХГН-ийн Байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах, чадавхижуулах” чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
НУДС-д аялал жуулчлалын багш, газар зүй, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, мэдээлэл, сурталчилгааны албаны дарга, маркетингийн албаны дарга, “Visit Mongolia” аяллын компанид орон тооны  бус менежер, 2008 оноос “ЭКО-АЗИ” Байгаль орчин, менежментийн дээд сургуульд багш, сургалтын албаны дарга, ерөнхий менежерээр ажиллаж байна.
“Орчинд халгүй технологи ба цэвэр үйлдвэрлэл”, “Эко Ази Байгаль орчин менежментийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг”  зэрэг 9 ном хэвлүүлж, 5 ном хянан тохиолдуулж, судалгаа шинжилгээний 30 гаруй өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлсэн.  
"Байгаль орчны тэргүүний ажилтан, "БОАЖЯ-ны “Жуух бичиг”, БСШУЯ-ны “Жуух бичиг”, ЗТАЖЯ-ны Аялал жуулчлалын боловсрол судалгааны нийгэмлэгийн “Аялал жуулчлалын шилдэг багш” медаль, Нийслэлийн Боловсролын газрын “Арга зүйч багш”, “Ахлах багш”, цол тэмдэг, МОХ-ны “70 жилийн ойн медаль”, БХБЯ-ны ГХГЗГ-ын “Газрын харилцаа үүсч хөгжсөний 60 жилийн ойн медаль”-аар тус тус шагнагдсан.
2021-05-26 00:00:00