ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЪЯАТ АЖИЛТАН ДОКТОР ПРОФЕССОР Б.ЧИМЭД

Б.Чимэд 1950 онд Увс аймгийн Малчин сумын нутагт төрсөн. 1977 онд ХААДС-ийн  ойн аж ахуйн инженерийн анги төгссөн, Ойн  аж ахуйн инженер,  1985 онд Намын дээд сургууль төгссөн, Улс төрч мэргэжилтэй.

2000 онд ой судлалын  магистр, 2005 онд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын экологийн нөхцлийг сайжруулах арга зам” сэдвээр Биологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 

1977-1979 онд Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн дарга, 1979-1983 онд Ой, модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1985-1989 онд Улаанбаатар хотын намын хороонд улс төрийн ажилтан, 1989 оноос Улаанбаатар хотын ерөнхий дендрологич бөгөөд Хот цэцэрлэгжүүлэх трестийн дарга, 1997-2010 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хотын ерөнхий дендрологичоор ажилласан.

2021-05-29 00:00:00