СУРГАЛТЫН АЛБАНЫ ДАРГА, ДЭД ПРОФЕССОР Г.ЧУЛУУНЦЭЦЭГ
1981 онд Политехникийн дээд сургуулийн Ой модны технологич инженер, 2004  онд “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн Экологи байгаль хамгааллын бакалавр, 2008 онд ШУТИС-ийн  техникийн ухааны магистр зэргийг тус тус хамгаалсан.
 
2005 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Сурган хүмүүжүүлэх боловсрол эзэмших сургалт”, 2004-2005 онд Голланд улсын Маастрихт хотын Байгаль орчин, менежментийн дээд сургуульд “Тогтвортой хөгжил ба байгаль орчин”-ны  сургалт, 2008 онд Япон улсын Миеэ мужийн Байгаль орчны технологи дамжуулах олон улсын төв \ICETT\ -д “Хүрээлэн буй орчны сургагч” багшийн сургалт, 2009 онд Байгаль орчны аудитын цуврал сургалтуудад суралцсан.  
 
1981 оноос Мебелийн үйлдвэрт инженер, 2000 оноос Санни трейд ХХК-д ерөнхий менежер, 2006 оноос “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуульд сургалтын албаны менежер, 2013 оноос сургалтын албаны даргаар ажиллаж байна. 
 
2008 онд Нидерланд Вант улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгтэйгээр Монгол улс дахь байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Дэлхийн банк болон Монгол улсын Байгаль Орчны Яам хамтран явуулсан “Байгаль Орчны Шинэчлэл-2” төслийн хүрээнд “Байгаль орчны сэтгүүлч клуб” төслийг удирдан хэрэгжүүлж,  “Байгаль орчны сэтгүүлч клуб” номыг хэвлүүлсэн. 
 
 “Залуу гавшгайч” алтан медаль, “VI таван жилийн гавшгайч” цол тэмдэг, “Тэргүүний ажилтан залуу” алтан медаль, “Ардын хувьсгалын 80 жил”-ийн ойн медаль, “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн “Оны тэргүүний  багш” өргөмжлөл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр тус тус шагнагдсан.
2021-05-25 00:00:00