НОМЫН САНЧ С.ПАГАМСҮРЭН

1976 онд Худалдааны техникумын Нийтийн хоолны техник технологич, 1983 онд Марксизм Ленинизмийн оройн их сургуулийн Нийгэм судлаач,  1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн компьютерийн хэрэглээний программ эзэмших бүрэн дамжааг тус тус төгссөн.

 2009 онд Их дээд сургуулийн номын санчдын  мэргэжил дээшлүүлэх сургалт, 2011 онд Номын сан- мэдээллийн төвийн сургалтуудад суралцсан.

1967 оноос Ардын Армийн 065-р ангид Залуучуудын Эвлэлийн ажлын тоо бүртгэгч, 1976 оноос Ардын армийн 019,150 дугаар ангиудад ахлах тогооч, 1981 оноос Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн Ар талын тэнхимд лабораторийн эрхлэгч, дадлагжуулагч багш, 1982 оноос  Батлан Хамгаалах Их Сургуулийн Цэргийн командын сургуулийн сургалтын албанд диспичер  багш,  2008 оноос "Эко-Ази" Байгаль орчин, менежметийн дээд сургуульд номын санч, архивийн эрхлэгчээр ажиллаж байна.

Номын сангийн “Lib4U” PC Version 1.2 программаар электрон номын сан болон электрон каталог байгуулан интернет болон дотоод сүлжээнд байрлуулсан.

 “Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”,  Монгол Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль”, “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан.

2021-05-25 00:00:00