ЭКОЛОГИЙН БАГШ ДОКТОРАНТ Э.МӨНХЖАРГАЛ
ХААИС-ийг Экологи- байгаль хамгаалалын бакалавр, МУБИС-ийн Байгалийн ухааны сургуульд Биологийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 
2011 онд БСШУЯ, Боловсролын хүрээлэнд “Сургах зүйн боловсрол” чиглэлээр сурч багшлах эрхийн үнэмлэх, 2012 онд Орхон аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан “Гамшгийн бэлэн байдал, анхны тусламжын сургагч багш”-аар, БОНХЯ, Монголын Байгаль Орчины Иргэний Зөвлөлөөс явуулсан “Байгаль орчны хууль тогтоомжын хэргэжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах” сургалтаар, 2013 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвд “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх” чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
“Хустайн байгалийн цогцолборт газар”-т тахь судлаачаар, “Маргад” дээд сургуульд экологи-биологийн багшаар, 2014 оноос “ЭКО-АЗИ” Байгаль орчин, менежментийн дээд сургуульд экологийн багшаар ажиллаж байна.
“Дорнод Монголын талын зарим махчин шувуудын идэш тэжээлийн судалгаанд”  сэдэвт бакалаврын ажил, Хустайн байгалийн цогцолбор газарт нутагшуулж буй “Тахь адууны экологийн зарим асуудалд” сэдэвт магистрын ажил, “Хүүхдийн нийгэмшилд мэдээллийн хэрэгслийн үзүүлж буй нөлөө” илтгэл,  ЕБС-ийн сурагчдад “Экологийн боловсрол, хүмүүжил олгож ирсэн уламжлал” илтгэл, “Экологийн боловсролын философи” Боловсрол судлал сэтгүүлд өгүүлэл,  “Экологийн боловсрол олгох нь” Боловсрол судлал сэтгүүлд цуврал өгүүллүүдийг бичиж хэввүүлсэн.
БОАЖЯ-ны “Жуух бичиг”, “Маргад” дээд сургуулийн “Оны шилдэг багш” өргөмжлөл, цомоор тус тус шагнагдсан.
 
2021-05-24 00:00:00