ДОКТОРАНТ БАГШ Э.ДОРЖПАГМА
2002 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг бакалавр, 2003 онд ХААИС-ийн магистрийн зэрэг хамгаалсан. 2003-2005 онд ХБНГУ-ын Мартин Лютэрийн их сургуульд суралцсан. Монгол Улсын Их Сургуулийн Заах арга зүйн курсыг дүүргэсэн. 2014 онд Тайвань улсад “Ногоон бүтээмж - Эко бүтээгдэхүүн” сургалтанд сууж мэргэжил дээшлүүлсэн.
2005-2006 онд ХААИС-д Биотехнологийн багш, 2006-2009 онд “Global language” Англи хэл сургалтын төвд дүрмийн багш, 2009 оноос “Эко-Ази” Байгаль орчин менежментийн дээд сургуульд биологи, ургамал судлал, амьтан судлалын багшаар ажиллаж байна. 
2002 онд “Гүзээлзгэнэ” ном, 2005 онд “Ургамлын биотехнологи”  сурах бичиг, 2011 онд “Ерөнхий биологи” CD хичээлтэй сурах бичиг, тус онд “Молекул биологи” сурах бичиг, 2013 онд “Ерөнхий биологи” дасгал ажлын дэвтэр зэргийг хамтран болон бие даан хэвлүүлсэн. 2012 онд “Амжилтын төлөвлөгөө” орчуулгын номыг редакторлаж хэвлүүлсэн болно. 
2012 оноос ХААИС-д “Уул уурхайн нөхөн сэргээлтэнд биогеотехнологийн аргаар гарган авсан бичил биетүүдийг ашиглах боломж” сэдвээр докторын ажил хийж байна. 
“Эко-Ази” БОМДС-ийн “Хүндэт тэмдэг”, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, “Байгаль орчны тэргүүний ажилтан” БШУЯ-НЫ "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдсан.
 
2021-05-24 00:00:00