Оюутны зөвлөл

2000 онд тус сургууль дээр оюутны өөрийн удирдлагын сайн дурын байгууллага болох “Оюутны зөвлөл” ажиллаж байсан бол тэр нь өнөөдөр хүрээгээ тэлж оюутны сургалт эрдэм шинжилгээ, эрх ашгийн төлөө нэгэн адил үйлчлэх бусад нэгж байгууллага, клубууд үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Ингэснээр оюутны өөрийн удирдлагын тогтолцоо өргөжиж сургууль дээр “Байгаль хамгаалал-экологи”, “Залуу судлаач”, “Залуу аялагч” “Оюутан парламент”, “Түүх, соёл, аялал жуулчлал”, “Цэнхэр дэлхий -Ногоон гариг” зэрэг клубуудыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
“Эко-Ази” Байгаль Орчин Менежментийн Дээд сургууль нь байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлдээд 21 дэх жилдээ сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Оюутны зөвлөл 7-9 гишүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирсэн.

Оюутны олон нийтийн үйл ажиллагаа тогтмолжиж, тэдгээрийг удирдаж байгаа оюутны ажлын дадлага, арга барилд туслах зорилгоор оюутан хариуцсан зөвлөх багшийг ажиллуулснаар оюутны олон нийтийн ажил тогтмол, жигд амжилттай явагдах болсон.Тухайлбал: “Байгаль хамгаалал-экологи”-ийн клуб 2009 онд улсын хэмжээний сургуулийн оюутан, залуучуудтай хамтран “Монголын оюутны ногоон төгөл” /Цэцэрлэгт хүрээлэн/ -ийг санаачлан байгуулсан нь байгаль хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тус клуб нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг мэргэжлийн болон оюутан залуучуудын байгууллагатай хамтран үйл ажиллагаа эрхэлж байна.
Тус сургуулийн оюутанууд өөрийн сургуулийн “ Тогтвортой хөгжил- байгаль орчин, Усны газрын “Ус–Оюутан” эрдэм шинжилгээний бага хурлуудад жил бүр идэвхтэй оролцож эхний байруудыг эзэлж ирлээ.
Мөн тус сургуулийн “Залуу аялагч”, “Залуу судлаач” клубын оюутан, судлаач нар Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “GRAND TOUR” тэмцээнд амжилттай оролцож 2008 онд хүрэл медаль, 2009 онд мөнгөн медаль тус тус хүртээд байна.



 

 

2021-06-26 07:21:13