Оюутны хөдөлмөр эрхлэлт

Манай сургуулийн нийт төгсөгчдийн 80% нь ажлын байраар хангагддаг бөгөөд төгсөгчдийг ажлын байраар хангах болон оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр гэрээт байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал: БОАЖЯ, ТХГНЗахиргаад, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Озоны үндэсний алба, Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын БОАЖ-н газар, мэргэжлийн хяналтын албад, Санни трейд, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Оюу толгой, Таван толгой болон уул уурхайн компаниуд  зэрэг байгууллагуудад манай сургуулийн төгсөгчдийн төлөөлөл амжилттай ажиллаж байна. Энэ нь манай сургуулийн нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад тохирсон сургалт явуулж буйг гэрчилж байгаа төдийгүй сургалтын чанарын түвшинг боломжтой байна гэж хэлж болно. Төгсөгчид хөдөө орон нутаг, нийслэл хотод мэргэжлээрээ ажиллаж 25% нь магистр, докторантурт үргэлжлүүлэн суралцаж байна.

Тус сургуулийн дэргэд 9 хүний бүрэлдэхүүнтэй оюутан төгсөгчдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн мэдээгээр хангах нь төгсөгчдийн эргэх холбоог бий болгодог Төгсөгчдийн холбоо ажилладаг. Тус холбоо нь 2009 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд өөрийн дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

Төгсөгчдийн холбооны даргаар “Грийн Ассессмент” Байгаль орчны үнэлгээний компаний захирал Д.Батболд ажиллаж байгаа ба тус холбоо нь өөрийн төлөвлөгөөт ажлын дагуу нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, амжилт бүтээл зэргийн талаар мэдээлэл судалгааг гаргаж, сургалтын үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг.

Сургуулийн зүгээс “Төгсөгчдийн холбоо”-той хамтран төгсөлтийн дараах зэрэг ахиулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, магистрын зэргийн сургалтанд хөнгөлттэйгээр суралцуулах зэрэг хамтарсан үйл ажиллагааг явуулж байна.

2021-06-26 07:33:16