Номын танилцуулга

Номын эргэлтийг сайжруулах зорилгоор шинэ номын болон сэдэвчилсэн үзэсгэлэнг гаргаж, эргэлтэнд гарахгүй байгаа номыг сурталчилснаар фондын эргэлт сайжирч байна.
Электрон номын санг шинээр байгуулж, компьютерээр электрон ном унших боломжтой болсон.Одоогоор 120 орчим номыг электрон хэлбэрт шилжүүлсэн бөгөөд цаашид өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.Электрон номын сан, хэвлэмэл бус материалын санг компьютерийн лабораторийг түшиглэн байгуулсан нь багш оюутнууд номын санд үйлчлүүлэхийн зэрэгцээ интернэтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.Электрон номын файлуудыг нэг хувь DVD дээр бичиж фонд бүрдүүлж байгаа ба цаашид номын сангийн DDC ангиллаар тус бүрээр нь DVD дээр 2-3 хувь хийж хэвлэмэл бус материалын үндсэн фондыг үүсгэн байгуулах зорилготой ажиллаж байна.Электрон номын хайлтын системийн тайлбар болон программд ажиллах заавар танилцуулгыг олшруулан тарааж, уншлагын танхимд гарын авлага болгон байрлуулсан.



 

2021-06-26 08:02:04