Захирлын үйл ажиллагаа
Тус сургуулийн Захирал доктор, профессор Ц.Адъяасүрэн 2016 оны 4 дүгээр сарын 29-нд Монголын их, дээд сургууль, коллежүүдийн холбооны  (МИДСК ) Ерөнхийлөгч доктор, профессор С.Төмөр-Очирын урилгаар Монгол улсад айлчилж байгаа БНСУ-ын Сөүлийн боловсролын Хорооны дарга доктор Ли Хун Мокийг  МИДСКХ-ны гишүүн сургууль “Хангай “дээд сургуулийн хүндэт доктороор өргөмжлөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.  Энэ үеэр доктор Ли Хун Мок МИДСКХ-ны гишүүн их, дээд сургуулийн захирлууд болон “Хангай” дээд сургуулийн оюутануудад зориулан   “Сэтгэлийн боловсрол” сэдэвт хүндэт лекц уншсан байна.  Сэтгэлийн боловсрол гэдэг нь хүний тусын тулд сайн сайхныг хийж бүтээх үйлсэд залуучуудын оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагаа юм. 20 жилийн өмнө эхэлсэн энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн 100 гаруй мянган залууст лекц уншиж, зөвлөгөө өгсөн байна.  
2021-06-01 00:00:00