ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ БА УУРХАЙ НИЙЦЭЛДЭХҮЙ

УДИРТГАЛ.

             Энэхүү судалгаандаа тахилгат нутаг ба уурхайн зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал дэвшүүлэхийн тулд ,тахилгат нутгийн талаар хийсэн түүхчид, тахилгат нутгийн судлаачдын бүтээлүүдийн үр дүн мөн өөрийн, олон жилийн ажиглалт, судалгаа ,анализ, үнэлгээ, дүгнэлт ба гадаад олон орны ижил төрлийн судалгааны үр дүн,чиг хандлагын байдал зэргийг тодорхой хэмжээгээр тусгаж оруулахыг хичээв.

Түүнчлэн уурхайн талаархи зарим судалгаа, шинэ чиг хандлага, манай бодлого тодорхойлогч нарын санал, дүгнэлт,сэтгүүлчдийн сурвалжлага, дэвшүүлсэн санаа, оноо зэргийг бас судлан ,харгалзан үзэв.

Судалгааны үндсэн зорилго нь сүүлийн 30-аад жилд улс орны хөгжлийн шаардлагаар монгол орны бүх бүс нутгаар уурхайн үйл ажиллагаа идэвхижиж монгол орны аль үржил шимт, байгалийн үзэсгэлэнт газар нутгууд ойт хээр, тал нутаг, говийн бүсүүд дэхь  тахилгат нутаг болон түүнчлэн зарим тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсэд уурхайн лиценз,зөвшөөрөл өгөх хандлага ихсэж уламжлалт тахилгат олон газар, нутгууд түүнд өртөж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар төрийн болон зан заншлын хуулийн боломж, гарцын талаар санал боловсруулахад оршиж байлаа. 

2022-02-07 11:14:53