Эрдэмтэний товч намтар & бүтээлийн жагсаалт
  1.  Анкет

 

Овог, нэр: Цохиогийн Адъяасүрэн

Төрсөн он: 1951-4-16

Үндсэн захиргаа: Архангай аймаг, Хангай сум

Эрхэлж байсан болон эрхэлж буй ажил, он:

Эко Ази дээд сургуулийн захирал, БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал

Төгссөн сургууль:

1975, Монгол улсын их сургууь, Физик математикийн факультет

Мэргэжил: Инженер-цаг уурч, экологч , сансрын тандан судлаач инженер

1970, Архангай аймаг, тариат сумын 10 жилийн дунд сургууль

Эрдмийн зэргийг ямар чиглэлээр, хэдэн онд, хаана хамгаалсан, сэдэв:

1989 онд “Монгол орны тал хээрийн бүсийн бэлчээрийн төлөв байдлыг агаар- сансраас үнэлэх арга, технологи”сэдвээр  техникийн ухааны докторын зэргийг Шинжлэх ухаан технологийн их сургуульд хамгаалсан.

 

Эрдэм шинжилгээний ажлын удирдагчийн нэр, эрдмийн зэрэг, цол:

Техникийн ухааны доктор М.Ганзориг

Газар зүйн ухааны доктор Р.Мижиддорж

 

Диссертацын товч танилцуулга:

Агаар –сансраас тандан хэмжсэн тоон мэдээллээр тал хээрийн бүс дэх бэлчээрийн ургамалын төлөв байдлыг үнэлэх шинэ технологи боловсруулж Байгаль орчны яамны Мэдээлэл тооцоололын төвийн мэдээлэл үйлчилгээний ажилд нэвтрүүлсэн.

Үүний тулд спектрофотометр хэмээх багажаар хээрийн нөхцөлд ургамал-хөрс системээс нарны гэрэл ойлтыг долгионы спектрийн улаан, нил улаан хэсэгт зэрэгцээ хэмжиж, түүнийгээ тухайн үеийн бэлчээрийн ургамлын ургац, өндөр ,бүрхэц зэрэг үзүүлэлтүүдтэй хэрхэн уялдахыг тогтоож мөн хугацаанд нисэх онгоцоор спектрофотометрийн хэмжилт хийж, сансрын хиймэл дагуулаас тоон мэдээ нэгэн зэрэг хүлээн авсны үр дүнд  газар-агаар-сансар гурван түвшний нэгэн ижил хугацааны боловсруулалт хийж, үнэлгээ өгнө. Үүндээ ургамлашлын нормчилсон индекс (NDVI) -ийг загварчлан тооцоолно.

Өргөн уудам нутгийг хамарсан бэлчээрийн төлөв байдлыг ,богино хугацаанд шуурхай үнэлэх арга бий болгосон нь шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой бүтээл болсон юм.

Диссертаци нь оршил, 4 бүлэг, дүгнэлт, 143 хуудасатай. 35 зураг ,23 хүснэгт, сурвалж судалгааны 214 зохиолоос ишлэл авсан.

 

Эрдмийн цолыг хэдэн онд, ямар байгууллагын шийдвэрээр авсан:

Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын 1990 оны  3 сарын 31 - ны өдрийн 7-р тогтоолоор олгосон.

Профессор цол хэдэн онд ,хаанаас олгосон.

2001 онд Монголын шинжлэх ухааны үндэсний академи, “Эко Ази” дээд сургуулийн хамтарсан Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр профессор цол олгосон.

 

Төрийн дээд гавьяа, шагнал:

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оны 1 дүгээр сарын 12 –д “Байгаль орчны гавъяат ажилтан” цол хүртсэн.

2010 онд Хөдөлмөрийн гавъяаны одон

2005 онд Алтангадас одон

 

Мэргэжлийн болон шинжлэх ухааны байгууллагын гишүүнчлэл:

Шинжлэх ухааны академийн Геологи-уул уурхайн салбарын Бага чуулганы гишүүн.

Монголын шинжлжэх ухааны үндэсний академийн ерөнхийлөгч

Монголын ус цаг уурын нийгэмлэгийн ерөнхийлөгч

2021-06-26 11:00:37